Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
300 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэр барина
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй айлчлалын дүнд 300 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэр барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Аж үйлдвэрийн сайд Европын зарим орнуудад ажлын айлчлал хийж байгаа. Тэрбээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд Чех улсад ажиллаж, тус улсын Үйлдвэр худалдааны сайд Ян Маледектай уулзан аж үйлдвэр эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Чех улсын албан ёсны хөгжлийн тусламжаар төсөл хэрэгжүүлж байгаа Эрдэнэтийн дулааны станцын өргөтгөлийн зураг төслийг хийж байгаа аж. Мөн уул уурхайн салбарт зураглал хийх хүний нөөцийн сургалтыг хийж байгаа талаар уулзалтын үеэр яригджээ.
Чех улсын зүгээс Монголтой уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэх сонирхолтой байгаа болон Чех Словакийн худалдааны банк Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Сайд айлчлалынхаа үеэр Чехийн нүүрснээс кокс болон ширэм боловсруулан гаргаж авах үйлдвэр болох “Нutni prjekct fruder-mister” ХХК, “Витковец” группын ган хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцжээ. Үйлдвэртэй танилцах үеэр Монгол Улсын “Нью Эко энержи” ХХК Чех улсын “Нutni prjekct fruder-mister” компани “ЧКД энержи” компанитай Монгол Улсад 300 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэр барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийт хөрөнгө оруулалт 160 сая евро үүний 130-150 сая еврог “ЧКД энержи” компани гаргах юм байна.

0 Сэтгэгдэл