УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Хөгшрөлтөөс сэргийлж 120 наслуулах эмийг 2016 оноос туршиж эхэлнэ
Эрдэмтэд хүнийг хөгшрөхөөс сэргийлж, насыг 120 хүртэл уртасгах эмийг 2016 оноос туршиж эхлэхээр төлөвлөж байна. Амьтан дээр туршихад метформин агуулсан эм эерэгээр нөлөөлж, насыг нь уртасгаж байжээ.
Метформины агуулгатай эмийг дэлхий даяар чихрийн шижин өвчнийг анагаахад өргөн хэрэглэдэг юм байна. Метформин нь эсэд агуулагддаг хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж энэ нь нас уртасахад нөлөөлдөг гэнэ.
Энэ шинэ эмийг хэрэглэснээр 70 настай хүн яг л 50 настай юм шиг харагдаж, залуужих болно гэж эмч нар санал болгож байгаа юм.
Энэ туршилт амжилттай болбол энэ шинэ эм нас уртасгах буюу хижээл насныханд үйлчилдэг анагаах ухааны салбарт хувьсгал болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Үүний зэрэгцээ хорт хавдар, чихрийн шижин гээд олон өвчин бие организмын хөгшрөлтэй холбоотой байдаг болохоор энэ талаар ч шинэ дэвшил гарна гэж байна.
Шинэ эмийг туршихаар эрдэмтэд хөрөнгө санхүү, эм турших сайн дурын хүн хайж байгаа юм. Туршилтад 70-80 насны, дээр хэлсэн өвчнүүд болон зүрхний өвчтэй 3000 хүн оруулахаар төлөвлөж байгаа юм байна.
Эрдэмтэд хүнийг хөгшрөхөөс сэргийлж, насыг 120 хүртэл уртасгах эмийг 2016 оноос туршиж эхлэхээр төлөвлөж байна. Амьтан дээр туршихад метформин агуулсан эм эерэгээр нөлөөлж, насыг нь уртасгаж байжээ. Метформины агуулгатай эмийг дэлхий даяар чихрийн шижин өвчнийг анагаахад өргөн хэрэглэдэг юм байна. Метформин нь эсэд агуулагддаг хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж энэ нь нас уртасахад нөлөөлдөг гэнэ.

0 Сэтгэгдэл