УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
“Агаарын бохирдлыг бууруулах сан”-д тав орчим тэрбум төгрөг төсөвлөжээ
Б.БИЛГҮҮН
Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Агаарын бохирдлыг бууруулах дунд болон урт хугацаанд хийн болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэлгэрүүлэх, гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах зорилт байгаа. Гэхдээ энэ хүртэлх хугацаанд Засгийн газраас жил бүр утаатай тэмцэх ажлыг хийж ирсэн” гэдгийг онцолсон юм. Тухайлбал, энэ сарын 1-ний өдрөөс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифийг 50 хувь хөнгөлж, оройн 21 цагаас өглөөний 06 цагт хүртэл хямд үнэтэй эрчим хүч хэрэглэж, цахилгааны төлбөр буурах нөхцөл бүрдсэн.
Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу сайжруулсан түлшний үйлдвэрийн удирдлагуудтай уулзсан. Энэ талаар тэрээр ““Дэрст тохой”, “Хар туг”, “Баялаг эрдэнэ цом”, “Хөх чоно групп” гэсэн сайжруулсан түлшний дөрвөн аж ахуйн нэгж ажиллаж байна. Эдгээр үйлдвэр жилд 145 мянган.тн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилийн хамгийн утаа ихтэй сар болох нэг, хоёрдугаар сард 10-12 мянган айлыг сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөж байна. Үүнд 30-40 мянган тн түлш хэрэгтэй бөгөөд 2.8 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо байна. Мөн нэг тн түүхий нүүрс 150 орчим мянган төгрөг байхад шахмал буюу сайжруулсан нэг тн түлш 200 орчим мянга буюу тн тутамд 40-50 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Технологио сайжруулж, үнийн зөрүүгээ багасгаач гэсэн чиглэлийг бид үйлдвэрүүдэд өгч байна. 10-20 мянган төгрөгийн зөрүү авахад ашигтай ажиллаж, түлшээ борлуулах боломжтой гэж тэд үзэж байгаа. Үүнээс гадна нам даралтын зуухтай, хотын захын 15 орчим цэцэрлэгийг эрчим хүчний эх үүсвэртэй болгож, цахилгааны үнийн зөрүүг олгох, үүнд 300-500 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Мөн хөдөө аймгуудаас эрчим хүчний тарифын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах хүсэлтээ ирүүлж байна. Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн төвийг урамшуулалд хамруулах боломжийг судалж байгаа” гэж хэллээ.

0 Сэтгэгдэл