Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Москвад гэмт бүлгийн 50 толгойлогчийг баривчиллаа

ОХУ-ын нийслэл Москва орчмын Подольск клубт цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж эрүүгийн гэмт хэргийн бүлэглэлийн томоохон төлөөлөл 50 этгээдийг цуглараад байхад нь саатуулан баривчилсан байна.

Тэднийг ээлжит уулзалтаа хийж байхад нь цагдаагийнхан дайрч орсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэдний уулзалтын гол зорилго нь BMW X6 автомашин байжээ. Цугларагсдын нэг этгээд подольскийн бүлгийн хэн нэгэнд ийм машиныг 3,5 сая рублиэр зарсан бололтой. Худалдан авсан хүн тооцоогоо хийсэн ч машинаа авч амжаагүй байхад нь  хулгайлчихсан гэнэ. Худалдан авагч мэдээж гомдоллож гэмт бүлэглэлийнхэн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцахаар цугларсан бололтой.

Гэмт бүлэглэлийг саатуулах үеэр цагдаагийнхан байлдааны зургаан гар буу, бие хамгаалах буунууд,  калашниковын дөрвөн автомат буу, их хэмжээний сум хэрэгсэл  хураажээ. Саатуулагдсан хүмүүс өөрсдийгөө  ямар ч цугларалт, хуйвалдаан байхгүй зүгээр л зочноор ирсэн гэж мэдүүлж байгаа гэнэ. Хууль сахиулагчид юутай ч зэвсэг хадгалсных нь төлөө хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан