УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Хуванцар савны хэрэглээг халах бодлого боловсруулна
“Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, холбогдох яам, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улсад ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд зориулалтын бус хуванцар савыг олдоц сайтай, үнэ хямдтай гэсэн үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжүүд өргөнөөр ашигладаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр хоёр дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ. Түүнчлэн хуванцар саванд хонуулсан сүүнд хүнд металл кадьмийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4,4 дахин их байдаг аж. Энэ нь хүнсний зориулалтын бус хуванцар савны бүрэлдэхүүн дэх химийн хорт бодисууд хүнсний шингэн бүтээгдэхүүнд шилжин уусч улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах цаашлаад хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй байгааг харуулж байгаа аж. Тиймээс хүнсний зориулалтын сав, боодлын хангамжийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний зориулалтын саванд тавигдах аюулгүй байдлын шаардлагын хэм хэмжээг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, эрүүл мэндэд хортой хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм байна.
Мөн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэлэлцүүлэгт оролцож “Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйг хангах бодлогын хүрээнд хүнсний аюулгүй сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж “Хөх сав”-ыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортын бүтээгдэхүүний асуудалд онцгой анхаарч, өндөр хөгжилтэй орнуудын сав баглааны техникийн ерөнхий шаардлага, стандартыг нутагшуулах, ногоон худалдан авалт, ногоон шошгололт, ногоон хөгжил зэргээр ногоон хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж, хуванцар савны хэрэглээг халах зэрэг асуудлаар хэлэлцэж зөвлөмж гаргахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа” гэлээ.

0 Сэтгэгдэл