УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Венесуэлийн сонгууль боллоо
Венесуэлийн парламентын сонгууль өчигдөр боллоо. Сонгуулийн урьдчилсан төлөв байдлаас харвал өнөөгийн эрх баригчид ялах магадлал тун бага байгаа юм. Судлаачдын таамаглаж байгаагаар Ерөнхийлөгч Николас Мадуро тэргүүтэй эрх баригч нам Үндэсний ассамблейд дийлэнх суудлаа алдах нь тодорхой байгаа аж. Учир нь сонгогчдын гуравны нэг нь социалистуудын төлөө санал өгөхөд бэлэн гэж хариулж байсан гэнэ. Газрын тосны үнэ унасаар байгаа нь Венесуэлийн эдийн засгийг хямралд хөтөлж буй юм. Мөн тус улсын иргэд эрх чөлөөг эрхэмлэж, гэмт хэрэг газар авч буйд сэтгэл зовнин, хуулийн байгууллагын авлига хээл хахуулийн асуудлыг цэгцлэх нь нэн тэргүүнд шийдэх асуудал хэмээн үзэж буй билээ. Энэ бүхнээс үүдэн социалист намын нэр хүнд нийгэмд маш ихээр унасан бөгөөд Мадурогийн үйл ажиллагаанд сонгогчдын 70 хувь нь сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлжээ. Үнэндээ Мадуро “Энэ сонгуулийн дүнгээс улс орны тайван амгалан байдал шалтгаална. Ардчилсан намын нэгдмэл эвсэлд болон элдэв санал асуудлагад итгэхгүй байгаа. Тэд бол АНУ-ын загварыг хуулбарлан дэмжигчид” хэмээн хэлж байгаа юм. Хэрвээ сөрөг хүчин парламентэд олон суудал авбал Ерөнхийлөгчийн эрх үүрэг хязгаарлагдах нь тодорхой.

0 Сэтгэгдэл