УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Якутад бялуунаас хордож 65 хүн эмчлүүлж байна

ОХУ-ын Сахагийн бүгд найрамдах улсад бялуунаас хордсон хүн сүүлийн нэг хоногт долоо бүртгэгдэж нийт өвчилсөн хүний тоо 65 боллоо.
Хамгийн эхний тохиолдол бямба гаригт гарч гурван сургуулийн сурагчид “Нарыйаана”, “Зөгийн балт бялуу” гэдэг дэлгүүрээс худалдан авсан бялуу идээд хордлого авч 14 хүртэлх насны 23 хүүхэд эмнэлэгт ханджээ.
“Сүүлийн нэг хоногт хордлого авсан долоон тохиолдол илэрлээ. Гурав хоногийн дотор нийт 65 ийм тохиолдол гарсны 43 нь хүүхэд байна. Эдний 39-ийг нь эмнэлэгт хэвтүүлсний 31 нь хүүхэд байна” гэж эндхийн Мэргэжлийн хяналтын алба мэдээлжээ.
Мэргэжлийн хяналтаар нарийн боовны “Нарыйаана” цехийн хоёр ч ажилчнаас өвчин үүсгэгч бактери илэрсэн нь бүтээгдхүүнд нь бас байж энэ нь хэрэглэгчдэд хордлого үүсгэсэн байна.
Өвчний шинжтэй хоёр ажилтныг нарийн боовны цехээс халж, буруутай хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл