Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Орон сууцны 8 хувийн зээлтнүүдийн анхааралд!
Орон сууцны 8 хувийн зээлтэй, энэ зээлийг авахаар зэхэж байгаа, хөөцөлдөж буй хүмүүс анхаарлаа хандуулна уу. Удахгүй 8 хувийн хүүтэй зээл үгүй болох нь. Өөрөөр хэлбэл, орон сууцны 8 хувийн зээл 20 хувь руу шилжиж мэдэхээр байна. Одоо уг зээл рүү орж, орон сууцтай болохыг хүсэж буй та ч зээл авч чадахааргүй болно гэсэн үг. Учир юу гэвэл АН-ынхан иргэдээ орон сууцжуулах гэж моргейжийн зээлийг олгосонд дургүйцэж, үүнийг муухай харагдуулахын тулд 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг болиулахаар МАН болон Үндсэн хуулийн цэц оролдож эхлэв. Тэд хамтарч 8 хувийн зээлийг зогсоох гэж байна. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд энэ бүгд тусчээ. Ийм дүгнэлтийг тэд өнөөдөр хэлэлцээд гаргачихлаа.
МАН-ынхан цэцийнхэнтэй хамтарч, орон сууцны бага хүүтэй зээлийг болиулах нь АН-ын хийсэн том ажлыг харлуулах нэг оролдлого аж. Ардчилсан намынхан эрх барьсны дараа хийсэн том ажлуудын мөн мөрийн хөтөлбөрийнх нь том зорилт нь орон сууцжуулах. Тэд ч хэлсэндээ хүрч, одоогийн байдлаар нийт 75 мянган иргэн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж, шинэ орон сууцандаа орчихсон. Цаашлаад уг зээлд хамрагдахаар хүсэлтээ өгчихсөн, зарим нь урьдчилгаагаа цуглуулчихсан хүмүүс бий. Бага хүүтэй, урт хугацаатай моргейжийн зээл эхлэхээс өмнө банкуудын зээлийн хүү 18-20 хувь байсан. Ийм өндөр хүү төлж, байртай болох хүн ч цөөн байлаа. Харин 8 хувийн хүүтэй зээл гарснаар өндөр хүү төлж байсан 18600 иргэн бага хүүтэй зээл рүү шилжиж, улмаар нэг зээлдэгч сардаа 400 мянган төгрөгийн хэмнэлтийг хийж чадсан. Энэ бол иргэдийн эдийн засгийг дэмжиж буй том алхам байлаа.
Одоо орон сууцны бага хүүтэй зээл зогсож, 20 хувийн зээл рүү орвол яах вэ. Тухайн үед 400 мянгыг хэмнэж байсан бол энэ удаа хэдийг алдах бол. Ардын намынхан төр барьж байх үед иргэд бага хүүтэй зээлээр орон сууцтай болох боломж байгаагүй. Тэд бидэнд 20 хувийн өндөр хүүг л санал болгохоос өөр юу ч хийгээгүй. Гэтэл яагаад олон мянган иргэдийг орон сууцтай болгож буй энэ зээлийг зогсоохоор ажиллаж байгаа юм бэ, МАН-ынхаан. АН-ыг л муухай харагдуулж, том ажил хийснийг нь үгүйсгэхийн тулд л тэр гэж үү.
АН-ын санаачилсан 8 хувийн хүүтэй орон сууцны зээл үр дүнгээ өгсөн үү гэвэл тийм. Ерөнхий сайдаар Сү.Батболд ажиллаж байхдаа орон сууцны 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийг санаачилж байсан. Гэвч үүнийг ажил хэрэг болгож чадаагүй. Эдийн засгийн бодитой тооцоо судалгаагүй хийсэн тэдний ажил үр дүнгээ өгөөгүй. Харин АН-ын хэрэгжүүлсэн бага хүүтэй орон сууцжуулах хөтөлбөр ард түмэнд таалагдсан. Цаашид ч хэрэгжүүлэхийг олон хүн хүлээж байгаа болохоос биш МАН, ҮХЦ-ийнхний зээлийг болиулах оролдлогыг хүлээж авахгүй.
ЭХ СУРВАЛЖ: http://www.uls.mn/10002079
Орон сууцны 8 хувийн зээлтэй, энэ зээлийг авахаар зэхэж байгаа, хөөцөлдөж буй хүмүүс анхаарлаа хандуулна уу. Удахгүй 8 хувийн хүүтэй зээл үгүй болох нь. Өөрөөр хэлбэл, орон сууцны 8 хувийн зээл 20 хувь руу шилжиж мэдэхээр байна. Одоо уг зээл рүү орж, орон сууцтай болохыг хүсэж буй та ч зээл авч чадахааргүй болно гэсэн үг. Учир юу гэвэл АН-ынхан иргэдээ орон сууцжуулах гэж моргейжийн зээлийг олгосонд дургүйцэж, үүнийг муухай харагдуулахын тулд 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг болиулахаар МАН болон Үндсэн хуулийн цэц оролдож эхлэв. Тэд хамтарч 8 хувийн зээлийг зогсоох гэж байна. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд энэ бүгд тусчээ. Ийм дүгнэлтийг тэд өнөөдөр хэлэлцээд гаргачихлаа.МАН-ынхан цэцийнхэнтэй хамтарч, орон сууцны бага хүүтэй зээлийг болиулах нь АН-ын хийсэн том ажлыг харлуулах нэг оролдлого аж. Ардчилсан намынхан эрх барьсны дараа хийсэн том ажлуудын мөн мөрийн хөтөлбөрийнх нь том зорилт нь орон сууцжуулах. Тэд ч хэлсэндээ хүрч, одоогийн байдлаар нийт 75 мянган иргэн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж, шинэ орон сууцандаа орчихсон. Цаашлаад уг зээлд хамрагдахаар хүсэлтээ өгчихсөн, зарим нь урьдчилгаагаа цуглуулчихсан хүмүүс бий. Бага хүүтэй, урт хугацаатай моргейжийн зээл эхлэхээс өмнө банкуудын зээлийн хүү 18-20 хувь байсан. Ийм өндөр хүү төлж, байртай болох хүн ч цөөн байлаа. Харин 8 хувийн хүүтэй зээл гарснаар өндөр хүү төлж байсан 18600 иргэн бага хүүтэй зээл рүү шилжиж, улмаар нэг зээлдэгч сардаа 400 мянган төгрөгийн хэмнэлтийг хийж чадсан. Энэ бол иргэдийн эдийн засгийг дэмжиж буй том алхам байлаа.

0 Сэтгэгдэл