Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Жирийн иргэд ардчилсан хувьсгалын тухай юу өгүүлэв
Өнөөдөр Монголд Ардчилсан хувьсгал ялсны 26 жилийн ойн өдөр. Тэртээх 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалын төвөргөөнөөр ялсан хувьсгал эдүгээ 26 нас хүрчээ. Хүний амьдралын мөчлөгөөр бол цэл залуухан идэр насандаа явж буй. Гэтэл энэ хувьсгалын үр дүн жирийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлснийг тодруулахаар дараахь гурван асуултыг иргэдэд тавьсан юм. Бид Азийн цээжинд анхны ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн гэж цээжээ дэлдэж хөөрцөглөдөг. Тэгвэл энэ хувьсгалын үр дүн жирийн иргэдэд хэрхэн туссаныг доорхи хариултаас харна уу.
1.Өнөөдөр хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр. Таны эрх бүрэн хангагдсан гэж бодож байна уу?
2.Ардчилал гэж юу вэ. Таны бодлоор?
3.Ардчилсан хувьсгал ялснаар таны амьдралд ямар үр өгөөж өгсөн бэ?
---------------------------------------------------------------------------------------------------------
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Л.Түвшинтөр
1. Хуулиар хамгаалагдсан эрхийг маань эдлүүлэхгүй байна. Төр, засгийн удирдлагууд нүүрэн дээрээ сайхан ярьдаг . Хүний эрхийг эдлүүлж байгаа нь алга. Үндсэн хуульд ямар ч буруу заалт байхгүй. Учир нь Үндсэн хуулийн зарчмыг ном ёсоор нь хэрэглэж чадахгүй байна. Жишээлбэл, намын даргаа ч АН хууль ёсоор сонгож, баталгаажуулаагүй байна гэж би боддог.
2. Хүний эрх чөлөө, ард түмний сайн сайхан амьдралыг цогцлоохыг ардчилал гэж ойлгодог. Үүнийг буруугаар ашигласан нөхдүүдэд их харамсч байна. Ард түмнийг элгээр нь мөлхүүллээ. Анх ямар сайхан гарч ирсэн. Хамаг бурууг МАН руу чихээд байх юм. Өөрсдөө ажлаа хийж чадахгүй. Муу байна. Үүнд л их гомдолтой байна.
3. Ардчиллыг маш их хүндэтгэдэг. Ардчиллын ашиг тус их. Ардчиллыг буруу ашиглаж, гуйвуулсан удирдагчдад алдаа нь байна. Эрх чөлөө, ардчилалд буруу байхгүй.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Н.Цэрэндулам
1. Ардчилсан хуьвсгал ялснаар нэг үеэ бодоход амьдрал гайгүй болсон. Гэхдээ жирийн ард иргэдийн амьдрал өнөөдөр тун дорой байна шүү дээ. Миний ойлгосноор нийгмийн хөгжил урсгалаараа хөгжиж байна. Төр засгийн удирдлагад маань учир байна уу даа гэсэн ойлголт төрдөг.
2. Ардчилал бол байх ёстой зүйл. Төр засгийн удирдагчдын үйл ажиллагаанаас ардчиллын үнэ цэнэ шууд хамаарна.
3. Ардчилал жирийн ард иргэдэд өгөөжөө өгсөн нь үнэн. Иргэдийг хувийн өмчтэй болгосон. Гадаад улс руу чөлөөтэй зорчдог боллоо. Хэн юу хийж чадна, түүгээрээ хөлжих бололцоог олгосон. 26 жилийн хугацаанд улс орноороо амжилтад хүрч чадаагүй л байна.
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Х.Болд
1. Миний эрх хангагдсан гэж боддог.
2. Ардчиллыг анхнаас нь дэмжсэн. Үе үеийн сонгуулиар Ардчилсан намын гишүүдтэй хамт мөр зэрэгцэн явж, нэг тогооноос хоол идэж байсан. Ийм учраас Ардчилсан намын гишүүдийг муулдаггүй.
3. Ардчилсан хувьсгал ялснаар миний амьдралд бол тус дэм болсон зүйл үнэндээ байхгүй. Би 55 настай. Ажилд орох гэхээр хөгшин гэж голоод авдаггүй. Манаачийн ажил байна уу гээд асуухаар танд таарах ажил байхгүй гэх юм. Ер нь эцсийн дүндээ аль ч нам ялсан өөрцгүй дээ.
Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн П.Мөнхбаатар
1. Хүний эрх болон эрх чөлөө хангагдсан байх гэж бодож байна.
2. Хүний эрх чөлөөнд халдахгүй байхыг ардчилал гэж боддог. Нэг үгээр хэлбэл миний эрх чөлөө хэн нэгний эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн үг. Монголд ардчилалтай байна гээд хүний эрх чөлөөнд халдаад байх шиг. Өөрөөр хэлбэл, үүрэг хариуцлагаа мартаад байна.
3 .Ардчилсан хувьсгал ялж байх үед миний хүүхэд нас өнгөрсөн юм. Ардчилал хүнд хийж бүтээх бололцоог олгосон. Наад зах нь Монголд ажил олдохгүй бол гадаадад гарч ажиллах бололцоог нээж өгсөн гэж боддог.
Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Х.Ганзаяа
1. Монголд хүний эрх гэж зүйл байхгүй болжээ. Хүний эрхийг хаа сайгүй зөрчдөг болсон. Наад зах нь төрийн албаны хурган түшмэлүүд хүний эрхийг зөрчиж байна. Энгийн жишээ дурдахад хортой агаараар амьсгалах нь хүний амьд явах эрхийг зөрчсөн үйлдэл мөн биз дээ.
2. Хүмүүс эрх чөлөөгөө эдэлж байвал ардчилал гэж ойлгодог шүү дээ.
3. Ардчлал ялснаар тодорхой хэмжээгээр ашиг тусаа өгсөн нь үнэн. Тухайлбал, жагсаал цуглаанд оролцох, үг хэлэх эрх чөлөө өгсөн.
1.Өнөөдөр хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр. Таны эрх бүрэн хангагдсан гэж бодож байна уу?
2.Ардчилал гэж юу вэ. Таны бодлоор?
3.Ардчилсан хувьсгал ялснаар таны амьдралд ямар үр өгөөж өгсөн бэ?
---------------------------------------------------------------------------------------------------------
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Л.Түвшинтөр
1. Хуулиар хамгаалагдсан эрхийг маань эдлүүлэхгүй байна. Төр, засгийн удирдлагууд нүүрэн дээрээ сайхан ярьдаг . Хүний эрхийг эдлүүлж байгаа нь алга. Үндсэн хуульд ямар ч буруу заалт байхгүй. Учир нь Үндсэн хуулийн зарчмыг ном ёсоор нь хэрэглэж чадахгүй байна. Жишээлбэл, намын даргаа ч АН хууль ёсоор сонгож, баталгаажуулаагүй байна гэж би боддог.2. Хүний эрх чөлөө, ард түмний сайн сайхан амьдралыг цогцлоохыг ардчилал гэж ойлгодог. Үүнийг буруугаар ашигласан нөхдүүдэд их харамсч байна. Ард түмнийг элгээр нь мөлхүүллээ. Анх ямар сайхан гарч ирсэн. Хамаг бурууг МАН руу чихээд байх юм. Өөрсдөө ажлаа хийж чадахгүй. Муу байна. Үүнд л их гомдолтой байна.
3. Ардчиллыг маш их хүндэтгэдэг. Ардчиллын ашиг тус их. Ардчиллыг буруу ашиглаж, гуйвуулсан удирдагчдад алдаа нь байна. Эрх чөлөө, ардчилалд буруу байхгүй.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Н.Цэрэндулам
1. Ардчилсан хуьвсгал ялснаар нэг үеэ бодоход амьдрал гайгүй болсон. Гэхдээ жирийн ард иргэдийн амьдрал өнөөдөр тун дорой байна шүү дээ. Миний ойлгосноор нийгмийн хөгжил урсгалаараа хөгжиж байна. Төр засгийн удирдлагад маань учир байна уу даа гэсэн ойлголт төрдөг. 2. Ардчилал бол байх ёстой зүйл. Төр засгийн удирдагчдын үйл ажиллагаанаас ардчиллын үнэ цэнэ шууд хамаарна.
3. Ардчилал жирийн ард иргэдэд өгөөжөө өгсөн нь үнэн. Иргэдийг хувийн өмчтэй болгосон. Гадаад улс руу чөлөөтэй зорчдог боллоо. Хэн юу хийж чадна, түүгээрээ хөлжих бололцоог олгосон. 26 жилийн хугацаанд улс орноороо амжилтад хүрч чадаагүй л байна.
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Х.Болд
1. Миний эрх хангагдсан гэж боддог. 2. Ардчиллыг анхнаас нь дэмжсэн. Үе үеийн сонгуулиар Ардчилсан намын гишүүдтэй хамт мөр зэрэгцэн явж, нэг тогооноос хоол идэж байсан. Ийм учраас Ардчилсан намын гишүүдийг муулдаггүй.
3. Ардчилсан хувьсгал ялснаар миний амьдралд бол тус дэм болсон зүйл үнэндээ байхгүй. Би 55 настай. Ажилд орох гэхээр хөгшин гэж голоод авдаггүй. Манаачийн ажил байна уу гээд асуухаар танд таарах ажил байхгүй гэх юм. Ер нь эцсийн дүндээ аль ч нам ялсан өөрцгүй дээ.
Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн П.Мөнхбаатар
1. Хүний эрх болон эрх чөлөө хангагдсан байх гэж бодож байна.2. Хүний эрх чөлөөнд халдахгүй байхыг ардчилал гэж боддог. Нэг үгээр хэлбэл миний эрх чөлөө хэн нэгний эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн үг. Монголд ардчилалтай байна гээд хүний эрх чөлөөнд халдаад байх шиг. Өөрөөр хэлбэл, үүрэг хариуцлагаа мартаад байна.
3 .Ардчилсан хувьсгал ялж байх үед миний хүүхэд нас өнгөрсөн юм. Ардчилал хүнд хийж бүтээх бололцоог олгосон. Наад зах нь Монголд ажил олдохгүй бол гадаадад гарч ажиллах бололцоог нээж өгсөн гэж боддог.
Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Х.Ганзаяа
1. Монголд хүний эрх гэж зүйл байхгүй болжээ. Хүний эрхийг хаа сайгүй зөрчдөг болсон. Наад зах нь төрийн албаны хурган түшмэлүүд хүний эрхийг зөрчиж байна. Энгийн жишээ дурдахад хортой агаараар амьсгалах нь хүний амьд явах эрхийг зөрчсөн үйлдэл мөн биз дээ.2. Хүмүүс эрх чөлөөгөө эдэлж байвал ардчилал гэж ойлгодог шүү дээ.
3. Ардчлал ялснаар тодорхой хэмжээгээр ашиг тусаа өгсөн нь үнэн. Тухайлбал, жагсаал цуглаанд оролцох, үг хэлэх эрх чөлөө өгсөн.
0 Сэтгэгдэл
























