Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 5, аврах ажиллагааны 2 дуудлага ирж  аврах анги, гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Гал түймрийн улмаас 2015 оны 12 дугаар гарснаас хойш 6 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эцэг эхчүүд, томчуудын хараа хяналтгүй байдлаас болж өчигдөр 3 хүүхэд гал түймэрт өртөж түлэгдсэн байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Далангийн 1 дүгээр гудамжинд  гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт 31 настай, эрэгтэйн нүүр, баруун гар түлэгдсэн байсныг НЯТТ-ийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 1 нас 3 сартай, эрэгтэй хүүхдийн нурууны хэсэг түлэгдсэн байсныг ар гэрийнхэн нь ГССҮТ-рүү авч явсан байсан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Намгийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна.
Уг гал түймэрт 4 настай, эмэгтэй хүүхдийн баруун гарын тохой түлэгдсэн байсныг НЯТТ-ийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтээс сэрэмжтэй байхыг иргэд, эцэг эхчүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан