Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлээрэй
Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.

Иймээс иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа :

- Хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах

- Сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах

- Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах

- Хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчиндөө хийх

Хэрвээ:

 - Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн

- Сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн

- Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн,  дарахад хотолцож байвал

- Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон

- Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал

- Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвал

- Худалдааны газарт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал чанар нь алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн үржсэн байж болзошгүй. Ийм тохиолдолд худалдаж авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан