Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Хил нэвтрүүлэхийг завдсан хийн буунуудыг илрүүлэв
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад зорчиж явсан манай улсын иргэн Б нь гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ.

 Тэрээр Hyunday Galloper маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал нь албан хаагчдадсэжиг төрүүлсэн аж. Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын боомтын тасгийн дарга Б  тухайн зорчигчийн баримт бичигт нарийвчилсан шалгалт, ярилцлага хийхэд МP-654 cal.4.5 мм маркийн Т1501798, Т15017992, Т15017805 сери дугаарын гурван ширхэг хийн буу авч явсныг албаны өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна.

Зөрчил гаргасан тухайн иргэн болон тээврийн хэрэгсэлд ТЕГ, ГЕГ-аас үргэлжлүүлэн гүнзгийрүүлсэн үзлэг шалгалтыг  явуулж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан