Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмийн лабораторитой боллоо
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лаборатори /ХАБҮЛЛ/ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн гэрчилгээгээ гардаж авлаа. Ингэснээр ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын лаборатори тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэдээллийн технологи, боловсон хүчин олон улсын түвшинд хүрч байна. 


“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” хэрэгжсэнээр хамгийн орчин үеийн аргуудыг ашиглан эмийн чанарын болон тооны шинжилгээ, түүнд агуулагдах хольц бодисыг тодорхойлох, эмийн бодис гарган авах, эмнэлгийн хэрэгсэл, ороох, боох материал ариутгахад хэрэглэдэг, хүний бие махбодид хортой, хавдар үүсгэх эрсдэлтэй зарим органик уусгагч, ариутгалын бодисын үлдэгдлийг тодорхойлох, хуурамч, дуураймал ба үл мэдэгдэх эм, түүний бүтэц найрлагыг илрүүлэх, шингэн эмийн зуурамтгай чанарыг тодорхойлох, эмийн бодис дахь талст ус, чийглэгийг тодорхойлох шинжилгээ хийх боломж бүрдлээ.  

Лабораторийн хийсэн шинжилгээний дүнг олон улсад шууд хүлээн зөвшөөрөх давуу талыг дотоодын эм хэрэглэгчид хүртэхээс гадна эм үйлдвэрлэгч үндэсний компаниуд бүтээгдэхүүнээ экспортонд гаргахдаа ашиглах юм.

ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын лаборатори нь импортын болон дотоодын эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материал, уламжлалт эм, уламжлалт эмийн түүхий эдэд стандартын бүрэн үзүүлэлтээр шинжилгээ хийж, чанарын баталгаа гаргах үндсэн чиг үүрэгтэй.

Мөн хяналт шалгалтын явцад Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нарын авсан дээж, цагдаа, хил, гаалийн байгууллагаас ирүүлсэн хууль бус, сэжигтэй, хуурамч эмийн дээж, Монгол Улсын хүний эмийн бүртгэлийн дээж, эх орны эмийн үйлдвэрүүдийн шинээр зохион бүтээж үйлдвэрлэх эмийн дээжинд шинжилгээ хийдэг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан