Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
МИ-8 нисдэг тэрэг осолдож, нэг хүн нас барав

МИ-8 нисдэг тэрэг өчигдөр Налайхад осолдож, нэг хүн нас барж, 10  хүн гэмтэл бэртлийн улмаас  Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэвсэгт хүчний 337 дугаар ангид харьяалагдах энэхүү нисдэг тэрэгний осол чухам ямар шалтгааны улмаас хөөрч, ийн осолдох болов гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тус анги нь өглөө оройдоо төлөвлөгөөт нислэг хийдэг байсан хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.  Нийслэлийн онцгой байдлын албанд 20.30 цагт ослын талаарх дуудлага ирж, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албан хаагчид очсон байна. Ослын газар их хэмжээний гал гарсан тухай тухайн үйл явдлын гэрчүүд өгүүлж байна.

Ослын улмаас гэмтэж яаралтай хагалгаанд орсон цэргийн албан хаагчдын биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээллийг Цэргийн төв эмнэлгээс өгсөн байна.
 МИ-8 нисдэг тэрэгний томоохон осол өмнө нь хэд хэдэн удаа гарч, олон хүний амь үрэгдсэн тухай мэдээлэл өнөөдөр ч халуун хэвээрээ байгаа юм. 2001 онд Увс аймагт осолдсон МИ-8 нисдэг тэрэгний ослын улмаас УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг болон НҮБ-ын мэргэжилтнүүд, Япон болон Монголын сэтгүүлчид амь үрэгдсэн.
2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ой хээрийн түймрийг унтраахаад Хилийн цэргийн МИ-8 нисдэг тэргээр Онцгой байдлын газрын  шүхэрчин гал сөнөөч нийт 22 бүрэлдэхүүнтэй баг шингэн ойд осолдож, 15 хүн амиа алдсан.
Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Батаа үнэг хөөсөн нэрээр МИ-8 нисдэг тэрэг унагасан хэрэг гэх мэт Социализмын үед Орост үйлдвэрлэгдсэн энэхүү техниктэй холбоотой ослын тоо зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан