Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Итали Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээнэ
Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар улиран одож буй энэ оны сүүлийн хуралдаанаа Зул сарын баярын өмнөх өдөр буюу 12 дугаар сарын 23-нд хийж олон асуудал хэлэлцсэний нэг нь Монгол Улсад Итали Улсын ЭСЯ-ыг нээх асуудал байв.

Энэхүү асуудлыг Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Паоло Жентилони хуралдаанд оруулж Засгийн газрын гишүүд санал нэгтэй дэмжсэнээр Итали Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээхээр боллоо.

Энэхүү шийдвэрийг Италийн Засгийн газар гаргахдаа хоёр орны улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаа, Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа, Монгол Улс Ром хотод ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа зэргийг юуны өмнө харгалзан үзсэнээс гадна мөн соёлын харилцааг гүнзгийрүүлэх хоёр талын хүчтэй сонирхол байгаа гэдгийг үндэслэн шийдвэрээ гаргасан тухай Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилони мэдэгдэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан