Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигт хандивлах тэмцээн болно

“Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигийн бөөр шилжүүлэх суулгах эмчилгээнд зориулан  “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер"-уудын халз тэмцээн өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордны "А" танхимд болно.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан  холын зайн шилдэг мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишиг хүнд өчнөөр өвдөөд байгаагаас ийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд нь хандив цуглуулах зорилгоор энэ халз тоглолтыг зохион байгуулж байгаа юм.  Энэхүү хандивын аянд чөлөөт, жүдо бөх зэрэг олимп, дэлхийн аваргын медальтнууд нэгдэж байна.



Хандивын данс:
•    "Голомт" банк 1909318090 Батцэнгэлийн Батхишиг
•    "Хаан" банк 5360254652 Батцэнгэлийн Батхишиг
"Бид нэг гэр бүл" аяны зохион байгуулагчидтай холбоо барих бол 99100661, 88089616, 88004221, 88606011, 99408820, 96094374 утсаар холбогдоорой.
Сайн үйлс дэлгэрэх болтугай, Сэтгэл зүрхээрээ нэгдэцгээе...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан