Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Аян эхлүүлжээ
Нийтийн зорчигч  тээврийн үйлчилгээний тухай “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын 7.4 дэх буюу “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг үндэслэн 15 аж ахуйн нэг байгууллагын 69 их багтаамжийн автобусыг нийслэлийн Тээврийн газрын бүртгэлийн сангаас хассан байна. Харин үйлчилгээг хэвийн явуулахын тулд дээрх хасагдсан их багтаамжийн автобуснуудын явж байсан чиглэлд бусад ААНБ-уудын их багтаамжийн автобуснууд нөхөн үйлчилгээ үзүүлж байгаа аж. Мөн иргэдийн санал хүсэлтээр “Тэнүүн дэлгэр”ХХК-ын үйлчилгээ үзүүлдэг Ч:24Б “Зунжин-Гурвалжингийн гүүр-ТЭЦ 4” чиглэлд “Эрдэмтранс”ХХК, “Тэнүүн огоо”ХХК-ны гуравдугаар баазын үйлчилгээ үзүүлдэг Ч:12 “Ургах наран хороолол-Офицеруудын ордон” чиглэлд “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-н нэгдүгээр бааз үйлчилдэг болох өөрчлөлтийг хийжээ. Энэ сарын эхээр нийтийн тээврийн салбартай холбоотой томоохон осолууд гарсан. Тэгвэл энэ осолууд холбоотойгоор нийслэлийн Тээврийн газрын зүгээс “Сутайн буянт”ХХК-ийг 250.000 төгрөгөөр, захирал болон инженер техникийн ажилчдыг 60.000 хүртлэх төгрөгөөр торгосон байна. Мөн Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 6.13 дэх буюу “Хүний амь нас хохироосон, зам тээврийн осолыг хоёр сард хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан бол үүрэг гүйцэтгүүлэгчийн санаачилгаар гаралтын тоог таваас доошгүйгээр бууруулах шийдвэр гаргаж болно” гэсэн заалтын дагуу дээрх компанийн нийт гаралтыг таваар цөөрүүлэх шийдвэр гаргажээ. Мөн нийслэлийн Тээврийн газар, нийсэлийн Замын Цагдаагийн газар хамтран нэгдүгээр эгнээ, автобусны зогсоолуудыг хувийн автомашинуудаас чөлөөлөх “Нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт” сэдэвт аяныг Энхтайваны өргөн чөлөөнд 2015.12.25-ны өдрөөс 2016.02.29-ны өдрийг дуустал зохион байгуулж эхлээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан