Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Жолооч нарт оноо олгож, хариуцлага тооцож эхэллээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаар өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын жолооны үнэмлэхэд зөрчлийн 10 оноо автоматаар олгогдлоо. Улмаар жолоочид дээрх хуулийг зөрчих бүрт тус онооноос хасандах юм. Өөрөөр хэлбэл тухайн жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж жолооны үнэмлэх дэх багцын 10 оноо нь дууссан тохиолдолд дахин жолооны сургалтад суулгаж дахин шалгалт авч үнэмлэхийг шинээр олгоно гэсэн үг юм.

Замын цагдаагийн газраас “2007 онд жолооны үнэмлэхний анхааруулах талон гэж байхад манай жолооч нар жолооны үнэмлэхээ гурав цоолуулаад дахин шалгалт өгдөг байсан . Ингээд гурван удаа шалгалт өгөөд тэнцэхгүй бол давтан курст суугаад шалгалтаа өгөөд болоод л байсан. Гурав цоолдог байсныг 10 оноо болгон нэмэгдүүлсэн гэсэн үг” гэх тайлбарыг өгч байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна. Үүнд:
-Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо;
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо;
-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -2 оноо;
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо;
-Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
-Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
-Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо;
-Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмт заасан үүргээ биелүүлээгүй жолоочид 2 оноо
-Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид -1 оноо,
-Гэрлэн дохион болон цагдаагийн алба хаагчийн дохиог зөрчвөл 1 оноо
- -Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо;
-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо;
-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид -2 оноо;
-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо;
-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо;
-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноог хасах юм байна.
Мөн журамд жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх, урамшуулах тухай тусгайлан заасан байна.
-Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил болбол өнгөрсөн зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах аж.
-Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.
-Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгох гэнэ.

0 Сэтгэгдэл