Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Золбин нохой оюутан бүсгүйн амийг аварчээ
Украины Полтав мужид 20 настай оюутан бүсгүй хичээлдээ явж байтал замаар явж байсан машин мөргөөд гэмтээчихэж. Оюутан бүсгүй хүнд гэмтэл аван ухаан алдаж унахад гэмт этгээд түүнийг үхчихэж гэж бодоод баригдахгүйн тулд ойд оруулж хаячихаад яваад өгсөн байна.
Ухаангүй хэвтсэн бүсгүйг орон гэргүй нэгэн нохой биеэрээ дулаацуулан хэвтэж, түүнийг сэргээхийн тулд нүүрийг нь байнга долоож байжээ. Ухаан ороход нохой нүүрийг минь долоож байсан гэж бүсгүй дараа нь ярьсан байна.

Азаар хөлдчихөлгүй ухаан орсон бүсгүй арай гэж ойролцоох шатахуун түгээгүүр хүрэхэд тэд нь дээгүүрээ бараг хувцасгүй эмэгтэй, маш хүнд бэртэлтэйгээр ирээд байна хэмээн цагдаа дуудсанаар оюутан бүсгүй аврагджээ.

“Гэмт хэрэгтэн, бүсгүйг үхчихсэн гэж бодоод осол гаргаснаа нуух гэж ойд оруулж хаяад зугтаасан байна. Тэр хүйтэнд золбин нохой бүсгүйг биеэрээ төөнөн дулаацуулж байгаагүй бол оюутан хөлдөж үхэх байсан” гэж Полтав мужийн цагдаагийн газрын дарга Олег Бех хэлснийг хэвлэлүүд иш татжээ.

Тархиндаа гэмтэл авсан бүсгүйг эмнэлэгт хүргээд хууль сахиулагчид осол гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт этгээдийг хайж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан