Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Азотын хий алдсан хэрэг гарчээ
Өчигдөр ОБЕГ-т орон нутагт ажилладаг "Цайрт минерал” ХХК-ийн үйлдвэрт азотын хий алдсан мэдээлэл ирсэн байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Шинэ булаг” багийн нутагт энэ сарын 02-ны 20:00 цагийн үед “Цайрт минерал” ХХК-ийн Баяжмалын үйлдвэрт Шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг азотын хий алдагджээ. Энэ ослын улмаас тус үйлдвэрийн ажилтан Баруун-Урт сумын 5 дугаар багийн харьяат 32 настай эрэгтэй С хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Өнгөрөгч оны сүүлчээр Улаанбаатар хотод байрлах  “Гранд повер” гэх компанийн Нүүрсний хийн үйлдвэрт хорт хий алдагдаж, 11 хүн хордож, гурван хүн амиа алдсан хэрэг гарч байсан. ОБЕГ-аас Үйлдвэрүүдийг аюулгүй ажиллагаандаа анхаарахыг сануулав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан