Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
АСЕМ-ийн хурлын үеэр 800 байнгын ажлын байр бий болно
АСЕМ-ийн төлөөлөгчдийг хүлээн авах 44 зочид буудлын үйлчилгээний ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад хамрах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажиллагаа Корпорейт зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

44 зочид буудалд нийт 3200 үйлчилгээний ажилтан шаардлагатай бөгөөд одоогоор 1800 ажилтан бэлэн болжээ. Мэргэшүүлэх сургалтад хамрахаар 1520 иргэн бүртгүүлжээ. Зочид буудлууд бүртгүүлсэн иргэдээс ачаа зөөгч, бармен, зочин хүлээн авагч, гадна талбайн үйлчлэгч зэрэг 11 мэргэжлээр ажиллах 800 хүнийг сонгож, байнгын ажлын байраар хангах бол үлдсэн 600 иргэн нь АСЕМ-ийн уулзалтын үеэр хөтөч, орчуулагч хийх аж. Дээрх 600 иргэнийг АСЕМ-ын хурал эхлэхийн өмнө бүртгэнэ гэдгийг Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээлэл, судалгааны үндэсний төвийн захирал захирал С.Чойноров хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан