Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Шилдэг өгүүллэгийн эзэн 760 ам.доллартай болно
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас буюу ИБУИНВУ-ын “Арвон” институт АСЕМ-ын хэлэлцээг гүнзгийрүүлэх, боловсрол, соёл, эдийн засгийн солилцоог нэмэгдүүлэх Ази-Европын сантай хамтран “Зохиолчид ба уран бүтээлчид” номынхоо эмхэтгэлд зориулсан богино өгүүллэгийн уралдаан зарлажээ. “Хөгшрөлт” сэдэвтэй, 2000-аас доошгүй үгтэй байх энэхүү уралдаанд аль ч улсын иргэн оролцож болохоороо онцлог.  Уралдаанд оролцогчдын материалыг ирэх сарын 7-ныг хүртэл хүлээн авах бөгөөд ялагч нь 760 ам.долларын шагнал хүртэх нь. Түүгээр ч зогсохгүй өгүүллэг нь эмхэтгэлд хэвлэгдэхээс гадна ИБУИНВУ-ын “Арвон” институтийн утга зохиолын курст сонгон суралцах эрхтэй болох аж. Энэхүү мэдээлэл нь өчигдөр “Утга зохиолын тухай яриа” фэйсбүүк хаягт байршсан даруйдаа манай зохиолчдын нүдэнд өртөж, зохиол бичих урам зориг өгөөд байгаа юм.

“Арвон” институтийн хувьд эхлэн бичигч төдийгүй янз бүрийн түвшний зохиолч, уран бүтээлчдэд зориулсан яруу найраг, үргэлжилсэн үг, кино зохиол, комеди болон эмгэнэлт төрлөөр дөрвөн чиглэлд сургалт явуулдаг аж. Уралдаанд түрүүлсэн зохиогч эдгээр сургалтаас сонирхлын дагуу сонгож, долоо хоногийн турш тусгаарласан орчинд суралцан, дадлага туршлага, арга барил хуримтлуулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.arvon.org линкээр авч болох бөгөөд өгүүллэгийг англи хэл дээр хүлээн авах гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан