Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
НӨАТ-ын сугалааны сан 135 сая төгрөгт хүрчээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг шинэчлэн баталсны дагуу 2016 оны эхний өдрөөс НӨАТ-ын хоёр хүртэл хувийг иргэд буцаан авах боломжтой болж буй юм. Иргэн та хуулийн дагуу төлбөрийн баримтаа цуглуулан “еbarimt.mn” сайтад холбогдон бүртгүүлж, жилд нэг удаа НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг буцаан аваад зогсохгүй, сар бүр урамшуулалт сугалаанд оролцохоор болоод байгаа билээ.
 Ebarimt.mn сайт ажиллаж эхлээд зургаа хонож байгаа ч иргэд худалдан авалтынхаа 450 мянга 900 гаруй баримтыг бүртгүүлснээр сугалааны хонжворын сан 135 сая 900 мянган төгрөгт хүрчээ.

 Хамгийн гол нь энэ бол Монгол улсын иргэн бүрт хамааралтай систем учраас орон нутагт байгаа, тогтмол интернэт орчин ашиглах боломжгүй хүмүүс татварын байцаагчдаа хандан  сугалааныхаа кодыг бүртгүүлж, сар бүрийнхээ сугалаанд оролцох эрхтэй болох гэнэ. ebarimt.mn сайтын хувьд өдөрт 80-100 мянган иргэн хандах боломжтой, ачаалал даах өндөр чадвартай юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан