Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 13 дахь хурал боллоо
2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаан боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Үндэсний зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаар кибер аюулгүй байдлыг хангах болон Шуурхай удирдлагын штаб, Нэгдсэн удирдлагын төвд шаардагдах техник, тоног төхөөрөмж худалдан авах, Улаанбаатар хотын зарим чиглэлд авто зам тавих, гэрэлтүүлэг шинэчлэх, зочид буудлын зарим санхүүжилтийг гүйцээх зэрэг АСЕМ-ын бэлтгэл ажлын санхүүжилттэй холбоотой мэдээллийг сонсч, санхүүжилтийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэхээр тогтлоо.

Энэ дөрөвдүгээр сараас АСЕМ-ын дагалдах хурлуудын үйл ажиллагаа эхлэх учраас дэд ажлын хэсгүүдийг байнгын ажиллагаатай болгож, ажлын хэсгүүдийн хурлыг тогтмолжуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан