Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үндэсний үйлдвэрлэгчид зөвлөлдөнө
Аж үйлдвэрийн салбарт энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгож буйтай холбогдуулан “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн  зөвлөлгөөн”-ийг энэ баасан гарагт “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий тус зөвлөлгөөнийг Аж үйлдвэрийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Зөвлөлгөөний үеэр “Чингис” бондын үр дүн, ЖДҮХС-аас олгосон зээл,  Аж үйлдвэрийн талаар баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэхээс гадна төрийн худалдан авалтыг дэмжсэн санамж бичгийг байгуулна. Тодруулбал, Аж үйлдвэрийн яам, БСШУЯ хамтран ажиллах санамж бичиг, АҮЯ, НЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичгүүдийг тус тус байгуулах юм.
Мөн ГОК, МАК, Оюутолгой зэрэг томоохон үйлдвэрэй хамтран ажиллах санамж бичиг, худалдааны сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг, “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хоршоо” болон жижиг сүлжээ дэлгүүрүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгуулна. Түүнчлэн “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн  зөвлөлгөөн”-д Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар илтгэл тавина. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагууд, ТӨУҮГ-ууд, улсын төсөв, хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод болон орон нутгийн төлөөлөл, үйлдвэрлэгчид оролцож төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх асуудлаар санал  солилцоно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан