Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
ЭМСЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллана
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа НҮБ-ын  Хүн амын сангийн суурин төлөөлөгч Н.Китахараг хүлээн авч уулзаж, 2016 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан ярилцлаа.

Уулзалтаар  С.Ламбаа  Монгол Улсын Засгийн газрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласныг дурдаад  Монгол Улс Мянганы хөгжлийн эхийн эндэгдлийг бууруулах зорилтод хүрсэн орон гэж үнэлэгдэхэд НҮБ-ын Хүн амын сангийн техникийн болон санхүүгийн туслалцаа дэмжлэг маш их  байсан гэдгийг онцлов.

 Хүн амын сангийн суурин төлөөлөгч Н.Китахара оны эхэнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж, 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэж байгаа болон 2017 оноос эхлэн хэрэгжих таван жилийн хөтөлбөрт өсвөр үе, залуучуудын тусламж, үйлчилгээнд илүүтэй анхаарч ажиллана гэдгийг мэдэгдлээ.  

Мөн  энэ  онд эрүүл мэндийн салбарт нийт 240 орчим сая төгрөгийн төсөв бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу  талууд  гарын үсэг зурахаар болов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан