“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Өвөлжилт хүндэрсэн 18 аймгийн 1600 өрхөд тусламж үзүүлнэ
Өвөлжилт хүндэрсэн 18 аймгийн 1600 өрхөд Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс санаачлан эд материалын болон мөнгөн тусламж олгох болжээ.

Өнөөдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган зэрэг 16 аймгийн 50 сум зудтай, 20 аймгийн 120 суманд зудархуу нөхцөл байдал үүсээд байна. Өвөлжилтийн байдал ийн хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас 2.6 тэрбум төгрөг зарцуулж, улсын нөөцөд байсан 6565 тонн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгохоор хуваарилж, 2678 тонн малын тэжээлийг 50 хувийн үнийн хөнгөлөлтэй малчдад худалдаж байгаа юм. Мөн малчдад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, өвс олгох цэгүүдийг аймгийн харьяа Онцгой байдлын газраас шийдвэрлэн ажиллаж байна.
Үүнээс гадна зудын голомтод байгаа иргэдэд Монголын улаан загалмайн нийгэмлэгээс бэлэн мөнгө, хувцас эд материалын дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Улаан загалмайн нийгэмлэгийн “Улаан хавирган сар” холбооноос шинжээчид Монголд ирж, Архангай, Төв аймагт судалгаа хийн, зудын өндөр эрсдэлтэй байдалд орсон малчдад 300 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болов. Мөн Английн улаан загалмайн нийгэмлэг 140 орчим сая төгрөгийн тусламжийг 6 аймагт үзүүлэхээ илэрхийлжээ.
Эхний ээлжид 18 аймгийн 1600 өрхийг энэ тусламжид хамруулж, 1200 айлд дулаан хувцас, гэр, дулаалга, туурга, 400 орчимд нь бэлэн мөнгөний тусламж үзүүлэх болсон байна. Ингэхдээ нэг хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг “ХААН” банкаар дамжуулан Сар шинийн баяраас өмнө олгохоор бэлтгэж байгаа юм байна.
Олон улсын шинжээчдийн багийн тодорхойлсноор ихэвчлэн 1-5 хүртэлх насны хүүхэдтэй айл, өндөр настан, жирэмсэн эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг уг тусламжид хамруулах бөгөөд цаашид өвөлжилт хүндрэх магадлалтай байгаа Увс, Завхан, Архангай аймгийн баруун тал, Сүхбаатар, Дорнод аймагт судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж. Норвеги, Швед, Финландын Улаан загалмай нийгэмлэгээс өвөлжилт хүндэрсэн малчдад тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл