ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Хэнтийн Батноровт түмэн адуу чуулна
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“CNN” телевизээс 2016 онд аялахад хамгийн таатай 16 орны жагсаалтад манай улсыг онцлон багтаасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Харамсалтай нь, жилд ирдэг жуулчдын талаас илүү нь буюу 80 гаруй хувь нь дулаан улиралд ирдэг. Тиймээс өвлийн улиралд жуулчдыг татах, тусгай сонирхолын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх шаардлага байгаа юм. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж буй аймгууд өвлийн жуулчлалын тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлэх эхлээд буй.

Хөтөлбөр хэрэгжүүлж буй аймгуудын нэг Хэнтий жилд хүлээн авдаг жуулчдын тоогоор улсдаа эхний тавд багтдаг. Өнгөрсөн жилээс өвөлдөө хүлээн авах жуулчдаа өсгөх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас “Талын түмэн адуу” нэртэй адууны баяр хийж эхэлсэн. Эл баяр энэ жил зохион байгуулагдахаар товлогдож, зохион байгуулагчид бэлтгэл ажлаа базааж байгаа аж.
Аймгийн Засаг даргын ивээл доор Батноров сумын захиргаа, “Мөнх Харилцаа” Монгол-Хятадын зөвлөл, гэрэл зургийн “Тусгал” бүлэг хамтран энэ сарын 15-17-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулах гэж байна.
Нүүдэлчин монголчуудын олон мянган жил уламжлан ирсэн гайхамшигт соёлыг түгээн дэлгэрүүлэх, адуунд эрэмгий монгол эрчүүдийн ур чадвар, монгол хүн, морин эрдэнэ хоёрын салшгүй шүтэлцээг сурталчилах, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой өвлийн наадмаар олон сонирхолтой арга хэмжээ болно. Тухайлбал, мэргэжлийн зурагчид 1000 адууны зураг авч, адуучин залуус адуу уургалах, эмнэг сургах, ташуур, уурга шүүрэх зэргээр мал маллах арга туршлага, авьяас чадвараараа өрсөлдөнө. Мөн хамгийн сайхан Батноров хийцийн эмээл, эдлэл хэрэглэлтэй морьтон хосыг шалгаруулж, адуучин залуус, үзэгчдийн дунд “Морины тухай дуу хэн сайн дуулах вэ” тэмцээн зохиох аж. Түүнчлэн, “Торгон тар” богино зайн бооцоот уралдаан, тайга нохдын хөтөлгөө, ан хөөлгөх гэх мэт олон сонирхолтой арга хэмжээ болох гэнэ. Тэмцээний үеэр шилдэг гэрэл зураг шалгаруулах юм.
Эл баярын хүрээнд зохион байгуулагчид үзэгчидтэй хамтран Батноров сумын сургуулийн дотуур байрны номын санг тохижуулах, ном хандивлах сайн үйлсийн аян ч өрнүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл