Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэг өгнө
Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн /ХОМ/ бүрдүүлэлт эхэллээ. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ХОМ-ын бүрдүүлэлтийг 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах юм байна.

Энэ жилийн хувьд 40 орчим мянган төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх юм. Өмнөх жилүүдэд ХОМ-ийг төрийн албаны 51 мянган хүн өгдөг байсныг өнгөрсөн онд хассан. Ингэснээр  18 мянга гаруй ХОМ мэдүүлэгчийг хасчээ.  АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Төрийн алба хаагчдын авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийн судалгаа, эрх бүхий албан тушаалтнуудын санал, олон улсын шинжээчдийн дүгнэлт зэрэг олон зүйлийг үндэслэж ХОМ гаргагчийг хасдаг” гэв. Үлдсэн 38 421 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон, хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргажээ. Төрийн алба хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ-ээ гаргахдаа алдаа гаргавал зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувиар торгох, албан тушаалаас нь бууруулах, ажлаас халах гэсэн хариуцлага хүлээлгэдэг байна. Харин УИХ-ын гишүүд ХОМ-ээ буруу мэдүүлвэл Ёс зүйн дэд хороо мэдүүлгийг нь шалгаж, хариуцлага тооцох хуультай. Төрийн алба хаагчдын ХОМ-ийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл авна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан