Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Өнөөдөр Монголын түүхэнд хараар бичигддэг
Энэ өдөр Монголын түүхэнд хараар бичигдэх эмгэнэлт үйл явдал тохиосон нь Увс аймгийн Малчин сум руу зудын гамшигтай танилцаж, дүгнэлт гаргахаар явсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг нисдэг тэрэгтэй осолдсон явдал байв.

Нэгдүгээр сарын 12-ны баасан гарагийн өглөө МИАТ компанийн “JU1025” дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийг зорин хөөрчээ. Нислэгийн багт НҮБ-ын төлөөлөл болох гамшгийн үнэлгээ хийх багийнхан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, Япон улсаас ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон бу­сад албаны хүмүүс багтсан байв. Хоёр өдрийн томилолт авсан багийнхан зорьсон газраа хүрч, товлосон аж­лаа амжуулчихаад бямба гарагийн өглөө буцахаар төлөв­лөжээ. Харамсалтай нь, хүйтэн өвөл халуун сэтгэл тээж холыг зорьсон багийнхан эргэж ирэхгүйгээр явсан байв.

Тэд нэгдүгээр сарын 14-ний өглөө Улаангом хотоос хөөрч Малчин сумаас зүүн урагш 15 км-ын зайд далайн төвшнөөс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам хэмээх газар малчин н.Занадангийн өвөлжөөнд буухаар оролдсон ч үзэгдэх орчин муу байснаас товлосон цэгээс 60 метр хазайж, улмаар газардалт амжилтгүй болсон юм.

Гамшгийн цэгт хүрч малчин ардын амьдрал ахуйтай биечлэн танилцахаар явсан тэд зуурдаар амиа алдсан ч ар гэрийнхэн, хамт олон, найз нөхөд нь дурсгалыг нь хүндэтгэх үүднээс олон ажил санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал, осол болсон газраас холгүй орших дэнж дээр 2.6 метр өндөр гантиг хөшөө босгож “Энд 2001 оны нэгдүгээр сарын 14-нд хүмүүнлэгийн үйлс тээж явсан баатрууд эндсэн юм. Тэднийгээ мөнхөд дурсан санацгаая” хэмээгээд амь үрэгсдэн есөн хүний нэрийг сийлсэн байдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан