Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Бид нэг гэр бүл” аян үргэлжилсээр

“Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тамирчин, спортын мастер Б.Батхишигт яарал­­тай бөөр шилжүүлэн суулгах шаард­лага­­тай болж хамт олон, гэр бүл, найз нө­хөд нь “Бид нэг гэр бүл” хандивын аян өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Мон­голын хөлбөмбөгийн холбоо, Дор­ноговь айм­гийн сагсан бөмбөгийн холбоо, мэргэж­лийн сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж тэргүүтэй хувь хүн, албан байгууллагууд халуун сэтгэлээр ту­салж хандив өргөсөн билээ. Бидний найз Б.Батхишиг Дорноговь нут­гийн унаган хүү бөгөөд түүний эм­чилгээний зардалд нутгийн зон олон нь ч хандив өргөж буйн жишээ болж өчигдөр Дорноговь аймгийн Татварын хэлтсийн хамт олон 400 мянган төгрөг хандивлажээ.
“Бид нэг гэр бүл” хандивын аянд нэгдэж халуун сэтгэлээр тус хүргэхийг хүссэн хэн бүхэн “Голомт” банк 1909318090 Батцэнгэлийн Батхишиг, “Хаан” банк 5360254652 Батцэнгэлийн Батхишиг дансанд хандив өргөх боломжтой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан