“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Өвөрхангайн цэцэрлэгүүд өнөөдрөөс ажиллахгүй
Өвөрхангай аймагт амбулаторын үзлэгээр томуу, томуу төст өвчний эзлэх хувь нь Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хужирт суманд 16-33 хувь, Арвайхээр суманд томуугаар өвчлөгсдийн дотор бага насны хүүхдийн өвчлөл 63-9 хувьтай гарчээ. Тиймээс Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн “Томуу, томуу төст өвчний
эсрэг үйл ажиллагаа зохион байгуулах тухай” захирамж гаргаж өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-ныг дуустал аймгийн төр хувийн хэвшлийн нийт цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах захирамж гаргасан байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын дундуур 12 дугаар ангийн сурагчдаас бусад ангийнхны дунд давтлага, секц, дугуйлан хичээллүүлэхгүй байхыг анхааруулснаас гадна бусад сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газрын дарга Ч.Самбуу-Ёндонд болон сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Түүнчлэн томуу, томуу төст өвчний тархалтын байдалтай холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тодорхой хугацаагаар уртасгасан цагаар ажиллуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргаж, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлж ажиллахыг Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын дарга Ч.Сэрчмаад үүрэг болгосон байна.
Тус аймгийн Хархорин суманд бас А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас бараад байгаа юм. Тус сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А сумын эмнэлэгт нэгдүгээр сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд түүний бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй гэсэн онош тогтоосон байна. Тиймээс аймгийн ЭМГ, БОЭТ, ЗӨСТ, улсын клиникийн 1 дүгээр эмнэлэг, ХӨСҮТ-д хандсан бөгөөд эдгээр эрүүл мэндийн байгууллагуудаас өвчтөнийг “А хүрээний H1N1 вирус”-ийн өвчин гэдгийг тогтоосон юм.
Өвөрхангай аймагт амбулаторын үзлэгээр томуу, томуу төст өвчний эзлэх хувь нь Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хужирт суманд 16-33 хувь, Арвайхээр суманд томуугаар өвчлөгсдийн дотор бага насны хүүхдийн өвчлөл 63-9 хувьтай гарчээ. Тиймээс Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн “Томуу, томуу төст өвчний
эсрэг үйл ажиллагаа зохион байгуулах тухай” захирамж гаргаж өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-ныг дуустал аймгийн төр хувийн хэвшлийн нийт цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах захирамж гаргасан байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын дундуур 12 дугаар ангийн сурагчдаас бусад ангийнхны дунд давтлага, секц, дугуйлан хичээллүүлэхгүй байхыг анхааруулснаас гадна бусад сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газрын дарга Ч.Самбуу-Ёндонд болон сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ. Түүнчлэн томуу, томуу төст өвчний тархалтын байдалтай холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тодорхой хугацаагаар уртасгасан цагаар ажиллуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргаж, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлж ажиллахыг Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын дарга Ч.Сэрчмаад үүрэг болгосон байна.

0 Сэтгэгдэл