ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Цас шуурганы үеэр зам боогдох явдал их байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурснаас замд зорчиж явсан иргэд автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлага олон иржээ. Онцгой байдлын албаны албан хаагчид Төв, Увс, Говь-Алтай аймагт цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, 30 гаруй автомашиныг цаснаас татан гаргажээ.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Цаашид ч цаг агаар мөддөө дулаарахгүй байж ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч улам чангарах төлөвтэйг анхааруулж байна. Иймд иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол сонсож мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагаж мөрдөж байхыг онцгойлон санууллаа. Цасан шуурганы үеэр замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд аян замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хүрз гэх мэт багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцас, халуун хоол хүнс бэлтгэн аюулгүй байдлаа хангаж явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурснаас замд зорчиж явсан иргэд автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлага олон иржээ. Онцгой байдлын албаны албан хаагчид Төв, Увс, Говь-Алтай аймагт цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, 30 гаруй автомашиныг цаснаас татан гаргажээ. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Цаашид ч цаг агаар мөддөө дулаарахгүй байж ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч улам чангарах төлөвтэйг анхааруулж байна. Иймд иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол сонсож мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагаж мөрдөж байхыг онцгойлон санууллаа. Цасан шуурганы үеэр замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд аян замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хүрз гэх мэт багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцас, халуун хоол хүнс бэлтгэн аюулгүй байдлаа хангаж явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
0 Сэтгэгдэл























