Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Барилгын компаниуд иргэдээс цахилгааны төлбөрт тэрбум төгрөг илүү авчээ

Орон сууц барьж иргэдэд худалдсан  барилгын “Жигүүр гранд”, “Блю скай”, “Буянт тэл”, “АО Жаргалант”, “Тюр хаус” зэрэг компаниуд өнгөрсөн онд өөрсдөөс байр худалдан авсан нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо өнөөдөр мэдэгдлээ.
Нэр бүхий дээрх компаниуд шинээр барьж, ашиглалтад оруулсан орон сууцынхаа эрчим хүчийг шийдээд байранд орсон айл өрхүүдээ  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид шилжүүлэхгүйгээр  оршин суугчдынхаа хэрэглэсэн эрчим хүчийг  аж ахуйн нэгжийн үнээр тооцон авч байжээ. Ингэхдээ 17 мянга 500 орчим өрхөөс илүү мөнгө авч хохироосон байна.
Одоо мөрдөж буй цахилгаан эрчим хүчний үнийн тарифаар үйлдвэр, аж ахуйн байгууллагын хэрэглэсэн  1 кВт/ц эрчим хүч 128.50 төгрөг. Харин ахуйн хэрэглэгч 1 кВт/ц эрчим хүч 98.40 төгрөг байна. Нэг кВТ-ын зөрүү нь 30 төгрөг 10 мөнгө.
Нэг өрх сард 150 кВт/ц эрчим хүч хэрэглэсэн гэж үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14 мянга 760 төгрөг, харин аж ахуйн нэгжийн тарифаар 19 мянга 275 төгрөг болно. Үүний зөрүү сард нэг өрхөөс 4515 төгрөг илүү, жилээр буюу 12 сараар тооцвол 54 мянга 180 төгрөг болж байна.
 Үүнийг 17 мянга 500 өрхөөр тооцвол нэг жилд 948 сая 150 мянган төгрөгийг дээрх нэр бүхийн барилгын компаниуд хууль бусаар авч хэрэглэгчдийг хохироосон гэж  Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос үзжээ.
Сүүлийн үед орон сууц барьж байгаа барилгын компаниуд өөрсдөө цахилгааны төлбөр авч, СӨХ байгуулан ажиллуулдаг болсон нь иргэдийг завших гэсэн далд бизнес болж байгааг энд тэмдэглэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан