Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Таван Богд трейд” хэвлэх үйлдвэрээ өөрийн болголоо
Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрээс нийслэлийн төв дэх “балгас” хэмээн нэрлэгдэх хүртлээ 80 гаруй жилийн түүхтэй хуучин хэвлэх үйлдвэрийн байрыг өнгөрсөн онд нийслэл нээлттэй дуудлага худалдаагаар борлуулсан. 

Тус үйлдвэрийг Монголын иргэншилтэй Абдул Карим гэгч 24 тэрбумаар худалдаж авахаар болсон ч өөрийн хүсэлтээр татгалзаж, түүний дараагийн үнийг санал болгосон “Таван богд трейд” компанид эрх нь шилжсэн билээ. Тэгвэл “Таван богд трейд” ХХК нь барилгын үнэ болсон 23 тэрбум 850 сая төгрөгөө бүрэн төлсөн учраас нийслэлийн Өмч хувьчлалын комиссын хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн тав дахь заалт, худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэн Улаанбаатар сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг газрынх нь хамт өмчлөх эрх олгожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан