Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Их, дээд сургуулиудыг шинэ шалгуураар магадлан итгэмжилнэ
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөс өнөөдөр “Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур”-ыг их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад танилцууллаа.

Шинэ журмаар их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийг 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэхээр болжээ. Хуулийн найруулгын өөрчлөлтөөр эрхзүйн шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагууд заавал магадлан итгэмжлэгдэнэ.

БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан хэлэхдээ, "Монгол Улсад одоогоор 100 гаруй их дээд сургууль, коллеж байгаагаас 71 нь магадлан итгэмжлэгдсэн. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 16 сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа нь дуусч байгаа. Эдгээр сургуулиуд ҮЗ-тэй холбогдож, хугацаагаа сунгах боломжтой. Өмнөх хуулиндаа сургуулиуд сайн дураараа магадлан итгэмжлэгддэг байсан. Харин УИХ-д барьсан хуулийн найруулгын өөрчлөлтөөр дээд боловсролын байгууллага заавал магадлан итгэмжлэгдэх ёстой гэж өөрчилсөн. Харин сургалтын хөтөлбөрөө сайн дураар итгэмжлүүлэх боломжтой. Мөн аливаа асуудал шийдүүлэхдээ БМИҮЗ-өөс зөвшөөрөл авсны дараа яаманд хандах гэсэн шат дараалалтай болгосон. Өмнө нь сургуулиудыг 10 жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг байсан. Гэвч энэ хугацаанд гурван удаа тайлан гаргасан сургууль бий. Дээд боловсролынхон тасралтгүй өсөн дэвжих ёстой байгууллага учраас шинэ хуулиндаа итгэмжлэх хугацааг багасгасан. Үндсэндээ сургууль бүрийг байнга хянах боломжтойгоос гадна хэрэгтэй зөвлөгөө өгдөг системийг бий болгож байна гэсэн үг. Хэрвээ магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд дотор чанар муу байвал нэг жилийн хугацаа өгч, манай зүгээс шаардлагатай зөвлөгөө өгөх болно" гэв.

Энэ үеэр БМИҮЗ-ийн дэд болон үндсэн гишүүддээ гишүүнчлэлийн батламжийг гардуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан