Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Ц.Цолмон: 1000 гаруй оюутан “цэрэг” болсон
“Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг өнгөрсөн онд батлагдсантай холбоотойгоор батлан хамгаалах салбарын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн орчин тавигдсан. Энэ хүрээнд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлжээ. Мөн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болж, “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулж байна” гэж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Сайдын цаг уулзалтад оролцох үеэрээ хэллээ.

Мөн Бүтээн байгуулалт, энхийг дэмжих, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй “Барилга-инженерийн батальон”-ыг Архангай, Говь-Алтай аймагт байгуулахаар болжээ. Үүнээс гадна Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний барилгын тусгай салбарыг “Барилга-инженерийн батальон” болгон өргөтгөх, энхийг дэмжих ажиллагааны бригадын штаб, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний ангийг түшиглэн цэргийн II шатны эмнэлэг байгуулах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлсэн байна. Мөн энхийг сахиулах ажиллагааны хүрээнд инженерийн ротыг илгээх чиглэлээр судлан, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж, 1000 гаруй оюутныг хамруулсан бөгөөд энэ онд ч хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид тус хөтөлбөрт хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын оюутнуудыг хамруулах зорилт тавин ажиллаж байна гэдгийг Ц.Цолмон сайд тодотголоо.

Батлан хамгаалахын салбарт ажиллаж буй алба хаагчдын нийгмийн хамгаалалд анхаарч, нийслэлд цэргийн алба хаагчдын 300, албан тушаалын 63, Баян-Өлгий аймагт 40, Завхан аймагт 24 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан байна. Бүтээн байгуулалтын хувьд “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг ашиглалтад оруулсан гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан