Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Ургамлын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж бүрдлээ
“Монгол алтан тос” үйлдвэр одоо үйлдвэрлэж байгаа ургамлын тосноос гадна сармис, чинжүү, лаврын навч зэрэг нэмэлттэй зургаан төрлийн тосыг зах зээлд нийлүүлэхээр туршилтын ажлаа эхлүүлжээ. Монголдоо анхдагч гэгддэг тус үйлдвэр Чингис бондын хөрөнгөөс 850 сая төгрөгийн санхүүжилт  авч үйлдвэрлэлээ өргөтгөхөд зарцуулсан байна. Одоогийн байдлаар 260 сая төгрөгийг нь эргүүлэн төлжээ. Тэд 2018 он гэхэд хүнсний ургамлын тосны дотоодын зах зээлийг 100 хувь бүрэн хангах ургамлын тосны түүхий эд үйлдвэрлэхийн зэрэгцээ түүхий ургамлын тосны хандыг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Монголын ургамлын тосны хэрэглээ жилд 18 мянган тонн байдаг.  Тэгвэл  “Монгол Алтан тос” үйлдвэр  жилд  33 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай учраас  бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэглээгээ   хангаад  зогсохгүй гадаад зах зээлд борлуулах боломжтой. Мөн үйлдвэрлэл үйл ажиллагаагаа  өргөжүүлснээр дахивар бүтээгдэхүүнээр саван, угаалгын нунтаг, малын тэжээл, кетчуп, майонез зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ үйлдвэр жилд 1.6 тэрбум төгрөгийн татвар төлдөг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан