Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-д цуврал алуурчин байж болох хүнийг баривчиллаа

ОХУ-ын Мөрдөн байцаах албаныхан Севастополь хотноо 2009-2015 онд эмэгтэйчүүдийг хөнөөж байсан  цуврал алуурчин байж болох эрэгтэйг баривчиллаа гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад одоохондоо гурван ч хүнийг хөнөөсөн болох нь тодорхой болжээ. 60 настай эмэгтэйн цогцосыг Севастополиос 2009 оны нэгдүгээр сард олсон бол 2014 онд 20 настай оюутан бүсгүйг бас хөнөөсөн байхыг илрүүлжээ. Гуравдахь цогцосыг өнгөрсөн 2015 оны есдүгээр сард олсон байна. Гурван эмэгтэйг гурвууланг боож алаад бүхий л үнэт зүйлсийг нь хамж авсан байжээ.

ОХУ-ын мөрдөн байцаах албаны ажилтан шинжээчид  Севастполь хотын мөрдөн байцаах газрынхантай 2014, 2015 онд  хамтран ажиллаж бүхийл аллагын эд мөрийн баримтад дүн шинжилгээ хийсэн гэж Маркин тэмдэглэсэн байна.
60 настай эмэгтэйн цогцост хийсэн  шинжилгээгээр сэжигтэн этгээдийн ул мөр, бусад цогцоснуудаас ч ийм нотолгоо олдсон юм байна.

“Севастопольд 1981 онд төрсөн, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт амьдардаг, барилгын ажилчин эрэгтэйг эрүүгийн хэрэгт сэжиглэн баривчиллаа. Мөрдөн байцаалтын явцад энэ хүнийг 2009 онд 60 настай эмэгтэй алсан хэргээр хууль хяналтынхны сэжиглэж байсан ч нотлох баримт хангалтгүй байсна юм” гэж Маркин хэлжээ.

Мөрдөн байцаалтын ажлын үеэр энэ хүнийг өөр гэмт хэргүүдэд холбоотой эсэхийг тодруулаад ойрын үед шүүхэд шилжүүлнэ, одоогоор түүнийг цаэгдан хориод байгаа гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан