Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Бид нэг гэр бүл” дуудлага худалдаагаар үргэлжилж байна

ПЭЙЖ ХУУДАС
“Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Уурхайчин”, “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ” багуудад тоглож байсан спортын мастер Б.Батхишигт бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах “Бид нэг гэр бүл” аян үргэлжилж байна. Аяны хүрээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо санаачлан үндэсний шигшээ багийн тамирчид болоод легинонеруудын эсрэг “MNBA Cares” хандивын тоглолт зохион байгуулсан билээ. Тоглолтын үеэр МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн С.Тулга “”Бид нэг гэр бүл” аян энэ тоглолтоор дуусахгүй. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо цаашид мөр зэрэгцэн тоглож явсан анд найз Батхишигтээ туслах үүднээс цувралаар хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулсаар байх болно” хэмээж байсан. Тэгвэл МҮСБХ-ноос хандивын аяныг үргэлжлүүлж үндэсний шигшээ багийн тамирчдын тоглолтын хувцасыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ.

Дуудлага худалдааны салхийг хагалж үндэсний шигшээ багийн ахлагч, “Альянс тех харцага” багийн холбон тоглогч, Олон улсын хэмжээний мастер Г.Баттөр өөрийн өмсгөлийг үнэ хаялцуулахаар болж дуудах үнийг 100 мянгаас эхлүүлсэн байна. Мөн үндэсний шигшээ багийн довтлогч, “Дархан гарьд” багийн ахлагч О.Ууганбаяр ч дуудлага худалдааг үргэлжлүүлж өмсгөлөө зарахаар болжээ. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн хэн бүхэн фэйсбүүкийн “Бид нэг гэр бүл” хуудсанд лайк даран нэгдэж үнэ санал болгох боломжтой. Дуудлага худалдаа цаашид ОУХМ Т.Санчир тэргүүтэй үндэсний шигшээ багийн тоглогчдоор үргэлжилнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан