Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Нийслэлчүүдийн цасны баяр маргааш Хандгайтад болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд иргэдийн амралт чөлөөт цагийг эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор “Цасны баяр”-ыг тэмдэглэсээр ирсэн.

Энэ жилийн цасны баяр “Эрүүл агаар-Рио-2016” нэртэйгээр энэ сарын 30-нд буюу маргааш  Хандгайтад байрлах “Янзага” зусланд болно. Цасны баярт иргэд, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, түүний харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд, Нийслэл, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцох ажээ.

Баярын хүрээнд нийслэлийн бүтээн байгуулалт, “Рио-2016” олимп зэрэг сэдэвт цасан хотхон байгуулах уралдаан зарлах юм байна. Эл арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ тэргүүлсэн биеийн тамир, спортын байгууллагуудыг шагнал урамшуулах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан