Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Гэртээ нэг их хадгалахгүй, хаяж байвал зохих зүйлүүд
Хатсан цэцэг

Баяр ёслолоор хэн нэгэндээ амьд цэцэг бэлэглэх нь өнөөдөр түгээл, заншил болжээ. Цэцгийг хэн ч гэсэн гэртээ авчраад усанд хийгээд тавьдаг ч хэд хоноод л хатаж, үхдэг. Ийм үед хурдан гаргаж хаяж байх нь зүйтэй гэнэ. Хатсан цэцэг муу эрчим хүч гаргахын зэрэгцээ, өнгөрснийг санагдуулж, өнөөгийн шинэ үйл явдлыг бүрхэгдүүлдэг гэнэ.

Эвдэрсэн техник

Техник, цахилгаан хэрэгсэл эрч хүч, дэвшлийг илэрхийлдэг ч эвдрээд ирэхээрээ үүнийгээ алдаж, харин ч сул дорой болон сөрөг нөлөө үзүүлдэг байна. Улмаар ажил, эрүүл тэндэд муугаар нөлөөлөх нь ч бий. За тэгээд орон зай эзлээд, тоос шороо дараад.....ер нь л хаях нь зүйтэй дээ.

Үхсэн цэцэг

Цэцэг гэдэг арчилж тордож, усалж байвал ургаж цэцэглэж сайн сайхан байдаг. Энэ хэрээрээ албан өрөө, орон гэрт сайхан харагддаг. Харин үхсэн цэцэг харах царайнаасаа л онцгүй, ялангуяа өөрийн тань цалгар назгайгаас болоод үхсэн бол тэр дор нь гаргаж хаях хэрэгтэй. Тэгээд ч үхсэн цэцэг сексийн амьдралд муугаар нөлөөлдөг гэнэ.

Хугацаа нь дууссан эм

Хэзээ нэгэн цагт бие тавгүйрэхэд авч ууж байгаад дутуу үлдсэн, заримаас нь бүр уугаа ч үгүй шинээрээ эм эмийн санд чинь байсаар байна уу. Энэ чинь орон гэрт муу эрчим хүч дуудаж эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэнэ. Энд бас гоо сайхны бүтээгдхүүнүүд ч орно. Нэгэнт л хэрэглэхгүй бол, хэрэглэх гэхэд хугацаа нь дуучихсан бол хая  л даа.

Хоолны үлдэгдэл

Хөргөгч онгойлгоход хэзээ ч билээ идэж байсан талх, масло, хоолны үлдэгдэл байж байх нь олонтаа. Зай эзлэхээс эхлээд чанар, амт нь муудах ингэснээрээ хожмоо хоол биш хор болох ч юм бил үү. Долоо хоног бүр хөргөгчөө цэвэрлэж ийм зүйлсийг хаяж бай.

Хуучин амрагийн  зураг

За энэ ч мэдээжийн, ер хэн л нөхөр эхнэрийнхээ дэргэд хуунчыхаа амрагийн зургийг тавьчихав дээ. Гэхдээ л эхнэр нөхрийн хэн нэг нь “үл мэдэх” амрагийн зураг байж байх, ялангуяа нүдэнд харагдах газар ил байхыг юмыг яаж мэдэх вэ. Ийм бол гэр оронд таагүй байдал, уур амьсгал бүрдүүлдэг гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан