Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Хавдартай хүн галт тэргээр жилд нэг удаа үнэгүй зорчино
Дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Олон улсын хавдартай тэмцэх өдөр” болгон зарлаж тус өвчнөөр зовж шаналж буй иргэдийн төлөө сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ сайн үйлсийн аяны хүрээнд УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан нар гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.

Хавдар өвчнийг эрт үед нь оношилбол амь насыг аврах боломжтой тул санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх эд дэмжлэг үзүүлэх зорилгоор УБТЗ оролцох болж байна.
Судалгаанаас үзэхэд төмөр замын дагуу байрлаж буй Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт жилдээ 800 хүн хавдраар оношлогддог аж. Тэдгээрийн дийлэнх хувь нь Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр ирдэг байна. Иймээс УБТЗ нь дээрх аймгуудад амьдардаг хавдраар оношлогдсон 18 нас хүртэлх хүүхэд болон 55-аас дээш насны ахмадуудад нийслэл хот руу эмчилгээнд ирж буцахад нь зориулж жилд нэг удаа үнэ төлбөргүй зорчих эрхийн тасалбар олгохоор боллоо.
Дашрамд дурдахад АНУ, Австрали, Канад зэрэг өндөр хөгжилтэй оронд хавдартай өвчтнүүдэд зориулсан тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан