Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам батлав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн оны 2 сарын 08-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэхжурмыг хэлэлцэн батлав. Соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйл ажиллагаанд нь зохицуулалт хийж өгөх, гэрчилгээг төлбөргүй олгох талаар маш олон санал, гомдол, хүсэлтийг холбогдох газруудад ирүүлдэг бөгөөд журам батлагдсанаар энэ бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгааг Нийслэлийн Соёл урлагийн газраас онцоллоо.

Журам батлагдсанаар үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нутгийн захиргааны эрх бүхий холбогдох байгууллагаас хяналт тавих, нийслэлийн иргэд соёлтой, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг тодорхой болгож шат дамжлагыг багасгаж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан