Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн суурийг ирэх сард тавина
Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан, тус улсын Экспорт-Импорт банкны хооронд 2012 онд зээлийн гэрээний дагуу Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн суурийг ирэх сард тавина.

Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан, тус улсын Экспорт-Импорт банкны хооронд 2012 онд зээлийн гэрээний дагуу “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэхүү хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцын талаар БНСУ-ын Экспорт-Импорт банкны Эдийн засаг хамтын ажиллагааны газрын дарга Парк Сонг-Юн болон бусад албаны төлөөлөгчдийг  өчигдөр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Парк Сонг-Юн цаг зав гарган хүлээн авсанд  талархлаа илэрхийлээд төслийн хэрэгжилт удаашралтай байгаад санаа зовниж байна. Тиймээс энэ асуудалд анхаарлааа хандуулан ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргаас хүссэн юм.

Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн ажлын  хэрэгжилтийг хурдасгах асуудлаар шат дараатай арга хэмжээг авч ажиллаж  байна. Бид ирэх гуравдугаар сард тус төвийн барилгын шавыг тавихаар төлөвлөж байна. Цаашид энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хоёр тал нягт хамтран ажиллана гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан