Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Төрийн шагналт “перлит” Засаг даргад шинэхэн бүтээгдэхүүн байв уу
***** баянсангийн МАН-ыг долоож байж авсан хуурамч шагнал шүүдээ наад чинь үэнэ аймаар авгай шүү хятад хүн байгаа юм

Н.БАТ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр Баянгол дүүрэгт ажиллажээ. Тэрээр 40 жилийн өмнө ашиглалтад орсон дулааны алдагдал ихтэй орон сууцнуудыг газар дээр нь очиж үзэхээр ирсэн нь энэ. Нийслэлд 1965-2000 онд барьж ашиглалтад өгсөн 1600 гаруй орон сууц байгаа бөгөөд дулааны алдагдал нь норматив хэмжээнээсээ 35-40 хувиар нэмэгдсэн аж. Дулааны станцуудын хувьд хамгийн чухал нь орон сууцнууд дулааны алдагдал багатай байх нь хэмээн инженерүүд ярьдаг. Өөрөөр хэлбэл, хамаг хүчээ шавхаад өгсөн эрчим хүч дулааныг маань цонхоо онгойлгоод битгий алдчихаад байгаач ээ гэж тэд иргэдээс хүсдэг юм. Нийслэл ч агаарын бохирдлыг бууруулах, Дулааны станцуудын хүчин чадлыг тэнцвэржүүлэх үүднээс хуучны орон сууцнуудад дулаалгын шинэ технологи нэвтрүүлэх ажлыг 2013 оноос эхлэн үе шаттайгаар эхлүүлсэн гэнэ.
Нийслэлийн Засаг даргын зочилсон Баянгол дүүргийн 2 дугаар хорооллын орон сууцыг өнгөрсөн жил “Баясконстракш” компанийнхан өөрийн хөрөнгөөр дулаалсан байна. Тэдний хэлснээр орон сууцны дулааны алдагдал 20 орчим хувиар буурч, айлууд өмнөх жилүүдээ бодвол 7-10 хэм дулаан өвөлжих болж. Тус компанийнхан өөрсдийн үйлдвэрлэдэг перлитээр дулаалсан гэдгээ танилцуулахад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод дулаалах шаардлагатай байгаа орон сууцуудыг яг ийм технологиор дулаалж чадвал хотын эрчим хүч дулааны сүлжээнд их хэмжээний нөөц гарах боломжтой болно. Хамгийн гол нь, иргэдийн орон сууц үнэ цэнэтэй хэвээр байна гэсэн үг юм. Үндэсний үйлдвэрлэгчид өөрсдөө дулаалгын материал гарган авч амжилттай нэвтрүүлсэн байгааг харахад сайхан байна. Бид эдгээр үйлдвэрлэгчийг дэмжин хамтран ажиллах болно” хэмээн хэлсэн тухай нийслэлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нь үнэндээ манай улстөрчдийн хувьд амны уншлага болсон зүйл. Гэхдээ хэрхэн яаж дэмжээд байна вэ гэхээр ёстой л сүйхээтэй нэгэнд нь олддог хөнгөлөлттэй зээл төдий л байдаг нь нууц биш. Хотын даргын хувьд “үндэсний үйлдвэрлэгчид өөрсдөө дулаалгын материал гарган авч амжилттай нэвтрүүлсэн байгааг харахад сайхан байна” гэж хэлснийг бодоход перлит гэх дулаалгын материалыг Монголд үйлдвэрлэдэг гэдгийг анх удаа сонссон бололтой. Уг нь энэ бол 2007 онд Төрийн шагнал авсан бүтээл. “Хөөсөн перлитэн элс үйлдвэрлэх арга технологи боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн” гэж “Баярсконсракшн” ХХК-ийн захирал Н.Баянсайхан Төрийн шагнал хүртэж байсан юм. Өөрөөр хэлбэл, тэрээр 2007 онд энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж барилгын томоохон компаниуд ашиглаж, экспортод гаргахаар төлөвлөж байгаа тухайгаа ярьсан байдаг. Жилд 100 мянган шоо метр перлит элс үйлдвэрлэх чадалтай ч 15-20 хувийг нь л ашиглаж буйдаа сэтгэл хангалуун байж, цаашдаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, Европтой хөл нийлүүлж алхана хэмээн итгэлтэй хэлж байв. Үнэндээ хөөсөнцрийг халах чадалтай үйлдвэр, технологи гэж байсан боловч одоогоор зарим улстөрчийн хувьд шинэхэн зүйл мэт сонсогдож байгааг бодоход төдийлэн газар аваагүй юм болов уу гэж бодогдов. Гэхдээ ямар ч байсан энэ технологийн барилгын салбарт ашиглаж байгаа нь олзуурхууштай.
Үйлдвэрлэгчийн хэлснээр перлитийг Европын өндөр хөгжилтэй бүхий л орон ашигладаг. Хөөсөн перлитэн элс гэдэг дулаалгын материал юм шиг боловч олон төрлийн зориулалттай бүтээгдэхүүн. Барилгын төрөл бүрийн материал, газар тариалан, төмөрлөгийн үйлдвэр, гахай тахианы тэжээл хүнсний ногооны бордоо болдог. Эмийн бэлдмэл, архи пиво, ундааны үйлдвэрт мөн далай тэнгисийн усыг хүртэл шүүдэг юм билээ. Гал унтраахад хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн ч гэж сонссон.
Харин манай төрийн зүгээс одоо л үүнийг анхааралдаа авч, хамтран ажиллахаа амлав бололтой.
Харамсалтай санагдаад байгаа юм гэвэл аль 10-аад жилийн өмнө нэвтэрсэн технологио бид өнөөдрийг хүртэл төгс ашиглаж чадаагүй нь. Яах гэж технологид, бүтээгдэхүүнд үйлдвэрлэгчид Төрийн шагнал олгодог юм бэ. Хийсэн бүтээснийг нь нээсэн, илрүүлснийг нь амьдралд хэрэгжүүлэхийн тулд л баймаар санагдах. Төрийн шагналтай олон бүтээл ийн шинэхэн мэт сонсогдох нь технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед бол үнэхээр харамсмаар л санагдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
2016.02.21
2016.02.21