Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Авто худалдааны цогцолборт зогсоол худалдан авсан иргэдэд өмчлөх эрхийн гэрчилгээ гардууллаа

Авто худалдааны цогцолбороос авто зогсоол худалдан авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нь гардуулан өглөө. Иргэд, бизнес эрхлэгчид худалдан авсан авто зогсоолын гэрчилгээгээ гардан авч, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой болсондоо сэтгэл хангалуун байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ 5 жилийн дараа хамгийн багадаа 7 дахин өсөх хандлагатай болохыг эдийн засагчид тооцоолжээ. Авто худалдааны цогцолборыг өнөөгийн нийслэлийн эмх замбараагүй байдлыг дахин төлөвлөх, хэт төвлөрлийг сааруулах зорилготойгоор НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулсан. Нийт 130 га эдэлбэр газар бүхий цогцолборын эхний ээлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 30 га газарт 6375 авто зогсоолыг барьж, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад оруулан, авто машин худалдах, худалдан авахад шаардлагатай бүх төрлийн төрийн болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг төвлөрүүлэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн бүртгэлийг авто худалдааны цогцолборт явуулж эхлээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байна.

Хот доторх тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн буюу дугаартай машинуудын шилжилт хөдөлгөөнийг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхээр ажиллаж байна. Цогцолборын дараагийн ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар энэ хавраас хийж эхлэхээр төлөвлөсөн. Унгар улсаас 70 сая долларын хөрөнгө оруулалтыг цогцолборт оруулахаар хоёр тал санамж бичигт гарын үсэг зурсан. Тус хөрөнгө оруулагчид энэ сард хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалтын эхний ажил болох дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэхээр болоод байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан