Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Эмнэлгийн ямар ч боловсролгүй “эмч”-ийг АНУ-д баривчилжээ

Америкийн  Флорида мужийн Уэст-Палм-Бич хотод эмнэлгийн ямар ч боловсролгүй атлаа хувийн клиник эмнэлэг нээн хүмүүсийг  “эмчилж” байсан 18 настай Малакая Лав-Робинсон гэгчийг энэ сарын 16-нд баривчилсан байна.

Тэрээр өөрийн эмнэлгийг энэ оны нэгдүгээр сард нээж түргэн тусламж, сэтгэлзүй, эмэгтэйчүүдийн өвчний тусламж үйлчилгээ үзүүлж байсан гэнэ. Түүний эмнэлгийн тухай болон өөрөө эмнэлгийн ямар ч боловсролгүй, эмчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй  болохыг цагдаагийн нууц ажилтан нэгэн эмэгтэй мэдэж цагдаагийн газраас мужийн эрүүл мэндийн газартай хамтран хийсэн шалгалтын үеэр тогтоосон байна.

Лав Робинсон үүний өмнө нэгэн нэгдсэн эмнэлэгт бүтэн сараар эмчээр ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Тэгэхдээ тэрээр эмнэлгийн удирдлагатай ямар ч гэрээ байгуулж ажилд ороогүй атгаа тэнд өвчтөнүүдтэй огт харьцалгүй ажиллаж байжээ.

 Энэ талаар тэндхийн нэгэн эмч “намайг нэгэн жирэмсэн эмэгтэйг үзэж байхад залуу “эмч” кабинетэд нь орж ирээд хамт байж байсан” гэж мэдүүлсэн байна.
Өнгөрсөн 2015 онд ч гэсэн тэрээр нэгэн сэргээн засах төвд илээчээр ажиллаж байсан гэдгийг тогтоосон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан