Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Хууль бусаар хандгай агнажээ
Нэн ховор амьтны нэг болох хандгай хууль бусаар агнасан хэрэг энэ сарын 19-20-ыг шилжих шөнө Асралт хайрханд гарчээ. Энэ талаар нэгэн иргэн “Ганзо Төмөрбаатар” нэрээр “фэйсбүүк” хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм . Тэрбээр “Асралт хайрхан явах замд энэ хэргийг үйлджээ. Сэтгэл их өвдөж байна. Хулгайн анчин хандгайны мах, уруул, эврийг нь аваад зугтжээ. Холбогдох хүмүүс нь шалгаасай” хэмээн бичээд агнуулсан хандгайн зурагтай хамт нийтэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Тодорхой мэдээлэл алга” гэлээ. Харин уг хэргийн талаар судалж буй Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн А.Баясгалангаас мэдээлэл авах гэсэн боловч утасны дуудлагаа хүлээж авсангүй. Түүнээс өөр тоймтой мэдээлэл өгчих хүн яамныхан дотор байсангүй.
1 Сэтгэгдэл
Ума хэ ри бад маа нүр дүү шаа рий хум, Ум ма ни бад мэ хум.
Хамгийн их уншсан