Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Ж.Батзанданы төрсөн ах МАН-аас албан тушаал хүртсэн”
Б.БИЛГҮҮН

Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 6.3-т УИХ-ын чуулганы танхимд зөвхөн УИХ-ын чуулганы хуралдааныг хийнэ гэж заажээ. Энэ заалтыг МАН-ынхан урдаа барьж, “Байнгын хороодын танхимд хурал, зөвлөлгөөн хийж болдог. Гэтэл УИХ-ын дарга семинарын горимд шилжүүлж байна гээд хууль зөрчин АН-ын гишүүдэд үг хэлэх боломж олгож, улс орон даяар цацах, гүтгэх доромжлох ажлыг зохион байгуулсан” хэмээн буруутгалаа.

Ээлжит бус чуулганы хуралдааны үеэр ирц бүрдээгүйн улмаас УИХ-ын дарга чуулганы хуралдааныг семинар горимд шилжүүлж гишүүдэд үг хэлэх боломж олгосон юм. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан “алуурчдын нам” гэж МАН-ыг тодотгосон явдлыг тус бүлгийнхэн буруутгав. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ж.Батзандан гишүүнийг тиймэрхүү зүйл ярьсанд харамсч байна. Ж.Батзандан гишүүний аав нь МАН-ын гишүүн байсан. Энэ намын төлөө ажил амьдрал, сэтгэл зүрхээ зориулж явсан хүн байсан. Өнөөдөр төрсөн ах нь МАН-ын нэр дээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил хийж байна. Ингээд бодохоор аавынхаа зүтгэж байсан, төрсөн ахынхаа зүтгэж байгаа намыг алуурчдын нам гэж хэлж байгаа нь нэг талаас харамсалтай байна. Нэг биш олон удаа ингэж хэлж байгаа. Үүнийхээ төлөө МАН-аас болон жирийн олон мянган гишүүнээс уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэсэн заалтаар түрий бариад байж болохгүй” гэсэн юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Аливаа этгээд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно. Ингэсэн тохиолдолд нэр дэвших нэрсийн жагсаалтаас хасна” гэж заасан байгаа. Тиймээс энэ заалт Ж.Батзанданд үйлчилж болох юм гэж тэрээр нэмж хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан